ДЭЛХИЙГ НЭЭЕ,ӨӨРИЙГӨӨ НЭЭЕ, НӨХӨРЛӨЛӨӨ НЭЭЕ
Бид 10-17 насны суралцагчдад зориулсан зуны зуслангуудыг Их Британи, АНУ, Герман, Франц, Швейцар зэрэг орнуудад өсвөр насныханд зориулсан тусгай хичээлийн хөтөлбөрөөр зохион байгуулагддаг. Манай зуны зуслангууд нь олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаа болон аялалын баялаг хөтөлбөрүүдтэй.
Зуны зуслангийн хөтөлбөрт багтсан зүйлс:
-
Хэлний сургалт: Интерактив хэлбэрээр хүүхдийн ярих, бичих, сонсох чадварыг хөгжүүлнэ.
-
Соёл, спортын үйл ажиллагаа: Багийн спорт, хөгжилтэй тоглоом, чөлөөт цаг
-
Аялал: 7 хоногт 2 өдрийн хагас өдрийн, 1 бүтэн өдрийн аялал. Алдартай газруудаар аялж хотын соёлтой танилцах.
-
Нэр хүнд бүхий их сургуулиудын оюутны дотуур байранд байрлана.
-
Шим тэжээл бүхий өдрийн 3 хоол
-
Тухайн улс хотуудын унаа, тээврийн зардал
Манай хөтөлбөр нь зөвхөн хэл сурах биш, шинэ туршлага олж авах, олон улсын найзуудтай болох гайхалтай боломж юм!
A SUMMER TO SHAPE YOUR KIDS FUTURE
ХАМГИЙН ИХ ЭРЭЛТТЭЙ

kaplan-international-languages---studying-with-kaplan---summer-language-camps-for-juniors (1)
ДЭЛХИЙГ НЭЭЕ,
ӨӨРИЙГӨӨ НЭЭЕ,
НӨХӨРЛӨЛӨӨ НЭЭЕ
ЯАГААД БИДНИЙГ СОНГОХ
ХЭРЭГТЭЙ ВЭ
Бид 10-18 насны хүүхэд залуусыг зуны амралтаараа Англи, АНУ зэрэг улсуудад аялангаа суралцах хөтөлбөрийг 2021 оноос эхлэн зохион байгуулж байгаа туршлагатай хамт олон юм.
Манай компани Англи улсын British Council, BAC зэрэг байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн Каплан , Ст.Жайлс, Оксфорд Роял зэрэг сургуулиудтай хамтран ажилладаг ба хүүхдийн зуны зуслан нь АНУ, Англи, Франц, Герман, Швейцарь зэрэг улсуудад зохион байгуулагддаг.
Манай хөтөлбөр нь Таны хүүхэд шинэ соёлтой танилцах, гадаад хэлийг эх оронд нь суралцах, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ижил сонирхол бүхий хүүхдүүдтэй найзалж нөхөрлөх, аюулгүй орчинд суралцах мөн аялах боломжийг нэгэн зэрэг олгодог.
Монгол Улсын хуулиар насанд хүрээгүй хүүхдийг хилээр ганцаар нь нэвтрүүлдэггүй тул манай компанийн болон хамтран ажилладаг сургуулийн багш ажилтнууд хүүхдүүдийг дагалдан явдаг.