top of page
  • Facebook
  • Instagram
486560396_665005782583791_7277691395984168200_n.jpg

13-15, 15-18 насны хүүхдийн зуны сургалтын бүртгэл эхэллээ

БИД ТАНЫ ХҮҮХДИЙНОЮУНЛАГ АЯЛАЛЫН ХӨТӨЧ

Дэлхийг нээе, Өөрийгөө нээе, Нөхөрлөлөө нээе!

Бид явах зам нь хүрэх газар шиг чухал гэдэгт итгэдэг. Манай хөтөлбөрүүд нь шинэ соёлыг судлах, гадаад хэлийг эх оронд нь суралцах хүсэл эрмэлзэлтэй шинийг нээх зоригтой хүүхдүүдэд зориулагдсан хөтөлбөр юм.

Эцэг эхчүүд бид хүүхдүүддээ зөвхөн сайн сайхныг хүсэж, тэдгийг цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, мэдлэг боловсролтой хүн болгож, ижил сонирхолтой найз нөхөдтэй биеэ даасан зөв иргэн төлөвшүүлэхийг эрмэлздэг билээ.  Бидний хүүхдүүд шинэ мэдлэг туршлага олж авах, найз нөхөдтөйгөө хамт цагийг өнгөрөөх, аялж суралцах, шинэ найзуудтай болох хүсэлтэй байдаг.

Бидний хүүхдүүд даль жигүүр нь ургаж гүйцмэгц гадаадын их дээд сургуульд суралцахаар үүрээ орхин нисэх өдөр тун удахгүй ирнэ. Тиймээс бид хүүхдүүдийнхээ боловсролд анхаарал тавьж, тэдэнд дэлхийтэй танилцах, хүүхдүүдээ тухай бүсээс нь гарган бие даан суралцах боломжийг бүрдүүлэх хүсэлтэй ажил хэрэгч ээж аавуудад туслах зорилгоор үүсгэн байгуулагдсан.

2.png

TED summer 
ЗУНЫ СУРГАЛТ

10-17 нас

Англи хэлээ сайжруулангаа аялж, дэлхийн соёлтой танилцаж, олон орны хүүхдүүдтэй найзалж нөхөрлөх болно.

Хаана: АНУ-ын Нью Иорк хот, 

Англи улсын Лондон хот,

Сингапур

Хугацаа: 2 долоо хоног

Хэзээ: 2026 оны 7, 8 сард

Classroom Oxford Lesson Study 4.jpg

Academic Insight 
ЗУНЫ СУРГАЛТ

13-18 нас

Таны хүүхэд ирээдүйн мэргэжил сонголтоо зөв хийхэд, дэлхийн тэргүүлэгч их сургуулиудад бакалаврын оюутан шиг суралцаж, оюутны хотхондоо амьдарч, оюутны амьдралыг мэдрэхэд энэхүү зуны хөтөлбөр туслах болно.

​​

Хаана: АНУ, Англи, Австрали, Япон

Хугацаа: 2 долоо хоног

Хэзээ: 2026 оны 7, 8 сард 

Сидней 2026 оны 1 сард

-post-ai-image-18382.png

Career Insight
ЗУНЫ СУРГАЛТ

15-18 НАС

Таны хүүхэд ирээдүйн мэргэжил сонголтоо зөв хийхэд туслах зорилгоор салбартаа тэргүүлж буй компаниудтай танилцах, дэлхийн шилдэг их дээд сургуулийн орчинд суралцаж, оюутны хотхондоо амьдарч, оюутны амьдралыг мэдрэхэд энэхүү зуны хөтөлбөр туслах болно.

​​

Хаана: АНУ, Англи, Австрали, Япон

Хугацаа: 2 долоо хоног

Хэзээ: 2026 оны 7, 8 сард 

9.png

Career Discovery
ЗУНЫ СУРГАЛТ

12-14 НАС

2 долоо хоногийн хугацаанд 5 өөр мэргэжлийн чиг баримжаа олгох 50 цагийн сургалт семинарууд (анагаах ухаан, инженерчлэл, банк санхүү хөрөнгө оруулалт, технологи) Салбарын бодит нөхцөлд тулгуурласан дадлага, симуляци туршлага,  практик мэдлэг, карьерын бодит ойлголтыг олж авна.

​​

Хаана: Англи

Хугацаа: 2 долоо хоног

Хэзээ: 2026 оны 7, 8 сард 

6.png

Лондон хот дахь  
Англи хэлний зуны хөтөлбөр

10-17 НАС

Англи хэлээ сайжруулангаа аялж, дэлхийн соёлтой танилцаж, олон орны хүүхдүүдтэй найзалж нөхөрлөх болно.

Нас:  10-17 нас

Хаана: Англи улсын Лондон хот,

Хугацаа: 2 долоо хоног

Хэзээ: 2026 оны 7, 8 сард

7.png

АНУ, Лос Анжелес хот АНГЛИ ХЭЛНИЙ ЗУНЫ ХӨТӨЛБӨР

12-17 НАС

Англи хэлээ сайжруулангаа аялж, дэлхийн соёлтой танилцаж, олон орны хүүхдүүдтэй найзалж нөхөрлөх болно.​

Хаана: АНУ-ын Лос Анжелес 

Хугацаа: 2 долоо хоног

Хэзээ: 2026 оны 7, 8 сард

8.png

ГЭР БҮЛИЙН 3 ХОТЫН АНГЛИ ХЭЛНИЙ АЯЛАЛ

5-15 НАС

Энэхүү хөтөлбөрт та гэр бүлээрээ, 5 - 15 насны хүүхдийн хамт Англи хэл сурч мэдлэгээ  дээшлүүлэнгээ олон орноос ирсэн гэр бүлүүдтэй хамт Лондон хотоор аялж, нэгэн зуныг сайхан дурсамж дүүрэн өнгөрөөх боломжтой.

3.png

TED VERTUAL
ОНЛАЙН ХӨТӨЛБӨР

15-18 

Энэхүү онлайн хөтөлбөр нь TED Summer School-ийгдэлхийн өнцөг булан бүрийн ахлах ангийн сурагчдад хүргэдэг.2 долоо хоногийн туршсурагчид чиглүүлсэн аяллаар:

👉 санаагаа нээж

👉 хөгжүүлж

👉 бусадтай хуваалцаж TED-ийн сурагч төвтэй онцгой хөтөлбөрөөр суралцана.

МАНАЙ ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД

"ЯВАХ ГАЗАР НЬ ХҮРЭХ ГАЗАР ШИГЭЭ ЧУХАЛ"

Манай компани Англи улсын British Council, BAC зэрэг байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн Oxford Royal Academy, Kaplan International, Immerse Education зэрэг Англи улсад төвтэй сургуулиудтай хамтран 10-18 насны хүүхэд залуусыг зуны амралтаараа Англи, АНУ, Швейцарь, Герман, Франц зэрэг улсуудад аялангаа суралцах хөтөлбөрийг 2021 оноос эхлэн зохион байгуулж байгаа туршлагатай хамт олон юм..​​

channels4_profile.jpg
unnamed.gif
bottom of page